Алсын хараа
Монгол Улсад хүүхэд төвтэй, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлсэн, тогтвортой хөгжлийн манлайлагч сургууль болох.
Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар 2002 онд үүсгэн байгуулагдсан, хүүхэд бүрийн онцлог, авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хүүхэд төвтэй сургалтын орчныг бүрдүүлэн ажиллаж ирсэн хувийн ерөнхий боловсролын сургууль.
Лидер сургууль нь Улаанбаатар хотын Засаг даргын захирамжаар 2002 онд үүсгэн байгуулагдсан, хүүхэд бүрийн онцлог, авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хүүхэд төвтэй сургалтын орчныг бүрдүүлэн ажиллаж ирсэн хувийн ерөнхий боловсролын сургууль юм.
Сургууль нь Монгол Улсын боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ англи хэл, дижитал ур чадвар, манлайлал, сэтгэл зүй, хөгжим, урлаг, мэргэжлийн суурь мэдлэг, амьдрах ухаан болон хувь хүний хөгжлийг дэмжсэн нэмэлт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Манай сургуулийн хөгжлийн гол зорилго нь сурагчдыг зөвхөн мэдлэгтэй төдийгүй ёс зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, англи хэлний өндөр мэдлэгтэй, технологийн ур чадвар эзэмшсэн нийгэмд хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.
Монгол Улсад хүүхэд төвтэй, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлсэн, тогтвортой хөгжлийн манлайлагч сургууль болох.
Сурагч бүрийн авьяас чадвар, хувь хүний хөгжлийг дэмжсэн чанартай боловсролыг орчин үеийн сургалтын арга зүйгээр олгож, ирээдүйн хариуцлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх.
Сургууль нь сургалтын үйл ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр туршлага хуримтлуулсан.
Сургууль нь боловсролын байгууллага, их, дээд сургууль болон боловсролын технологийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалтын чанар, сурагчдын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
Мөн АНУ, Герман, Канад улсын их, дээд сургуулиудтай албан ёсны гэрээтэй ажилладаг.
Албан ёсны гэрээтэй хамтран ажилладаг их, дээд сургуулиудын байршил
Хүүхдээ Лидер сургуульд суралцуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, уулзалт товлох боломжтой.